Аврах анги Алдвал галдана аянд нэгдэж “Эх дэлхийгээ хайрлая” уриалга өрнүүллээ

IMG_0430.jpg

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх Алдвал галдана аяны хүрээнд Аврах ангийн “Ахлагчийн зөвлөл”-өөс “Эх дэлхийгээ хайрлая” уриалгыг дэвшүүлж байна. “Эх дэлхийгээ хайрлая” уриалгын хүрээнд  Аврах ангийн бүрэлдэхүүн өнөөдөр Баянзүрх дүүргийн 20-р хороо Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш чиглэлд Туул голын эрэг дагуух хог, хаягдлыг ангилан түүж,  цэвэрлэлээ.

Туул голын эрэг дагуу нийслэлийн иргэдийн  аялал зугаалгын бүс учраас Аврах ангийн алба хаагчид ийнхүү аянд нэгдэж байна гэж Аврах ангиас мэдээллээ.

scroll to top