Санхүүгийн ахлах мэргэжилтнүүдэд сургалт зохион байгууллаа

4.jpeg

Санхүү эдийн засгийн хэлтсээс бүтцийн нэгжүүдийн Ахлах нягтлан бодогч нарын нэгдсэн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын нээлтийн үеэр хурандаа Д.Урантулга санхүүгийн үйл ажиллагааг зохион байгуулах заавар зөвлөмж, цаашид анхаарах зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө.Сургалтын үеэр Онцгой байдлын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, нийслэлийн Төрийн аудитын газар, Санхүүгийн тооцоолох группээс холбогдох мэргэжилтнүүд сэдвүүдийн хүрээнд мэдлэг, мэдээлэл олгосон юм. Мөн Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаатай танилцлаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top