Алба хаагчид эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд хамрагдаж байна

222223820_141685981434347_2913197814287797110_n.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа, эрт илрүүлэг, оношлогоо хийх зорилгоор эрүүл мэндийн үзлэгийг Асралт мед эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна. Үзлэгээр цусны ерөнхий шинжилгээ, хэвлийн эхо, зүрхний цахилгаан бичлэг, рентгэн, цусны даралт, зүрхний цохилт хэмжиж, эрдэс амин үзүүлэлтийг үзэх юм.

Эрүүл мэндийн үзлэг, оношлогоонд НОБГ-ын Төв байр, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалтын төв, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах ангиудын алба хаагчид хамрагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top