Аврах ангийг Хангарди одонгоор шагналаа

209749790_1811202139077003_6524944374662401989_n.jpg

Нийслэлийн иргэдийнхээ аюулгүй тайван амьдралын баталгаа болж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийг тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн байгууллагуудаас анх удаа Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шагнал болох Хангарди одонгоор шагналаа. Хангарди одонг өнөөдөр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгалан тус ангийн туганд зүүж өгөв.

Аврах анги байгуулагдсанаас хойших 50 шахам жилийн хугацаанд олон зуун мянган га ой хээрийн түймрийг унтрааж, нийслэл хотынхоо ногоон бүсийг хамгаалан, 115.202 хүний амь насыг үер, ус, гал түймэр, зуд, үйлдвэрийн болон зам тээврийн осол, химийн хорт бодис, тэсрэх бодисын осол, ахуйн хүрээний осол, амиа хорлох оролдлого, нурангийн осол, объектын гал түймэр, усны осол, мөсөнд цөмрөх, хүн, малын гоц халдварт өвчнөөс авран хамгаалжээ. Мөн төрийн болон хувийн аж ахуйн нэгж, иргэдийн 3,5 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, хүлээсэн үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top