ХУРАНДАА ЦОЛООР 7 АЛБАН ХААГЧ ШАГНАГДЛАА

viber_image_2021-07-06_12-55-06.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас хагас жилийн тайлант хугацаанд газрын үйл ажиллагаатай холбогдуулан “А” тушаал 48, “Б” тушаал 261, нийт 309 тушаал гарган хяналт тавин хэрэгжүүлж ажилласан байна.
Онцгой байдлын ерөнхий газрын 2021 оны анхдугаар шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Хөдөлмөрийн дотоод журамд нэмэлт өөрчлөлт оруулан нийт 10 хэсэг, 146 заалттайгаар батлан хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Дотоод журамд заагдсаны дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой “Биеийн тамир спортын зөвлөл”, “Гэр бүлийн зөвлөл”, “Эмэгтэйчүүдийн зөвлөл”, “Соёл урлаг, соён гэгээрүүлэх зөвлөл”, “Ахлагчийн зөвлөл”-ийг шинэчлэн зохион байгуулж үйл ажиллагааг нь эрчимжүүлэн ажиллаж байна.

Хагас жилийн хугацаанд Монгол цэргийн баяр, Онцгой байдлын байгууллагын 17 жилийн ойн баярын өдрүүдийг тохиолдуулан тус газраас: Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медалиар 11, Монгол Улсын Шадар сайдын шагналаар 12, ОБЕГ-ын даргын тушаалаар хугацааны болон хугацааны өмнөх цолоор 55, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар Хурандаа цолоор 7, Салбарын шагналаар 76, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын шагналаар 41, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар цол 11, цалингийн хувиар 216, бусад шагналаар 35, нийт 464 алба хаагч шагнагдсан. Энэ нь нийт алба хаагчдын 47,5 хувийг эзэлж байна.

Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар 2, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар 31, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын тушаалаар 36, нийт 69 алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Тус газрын хамт олон өмнөө тавьсан зорилт, хуулиар хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж, хагас жилийн ажлын гүйцэтгэл 95,6 хувьтай биелэгдсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top