Соёл урлаг, соён гэгээрүүлэх зөвлөл байгуулагдлаа

1-1.jpg

Бие бүрэлдэхүүний хууль эрх зүйн мэдлэг, ёс зүй, итгэл үнэмшил, эх хэл, түүх, зан заншил, соёл урлаг, уран сайхан, гоо зүйн боловсрол, хүмүүжил, соёлын ерөнхий түвшинг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Зөвлөл байгуулах тухай” А/30 дугаар тушаалаар орон тооны бус Соёл урлаг, соён гэгээрүүлэх зөвлөлийг байгуулан ажиллаж байна.

       Тус зөвлөл нь 2021 онд Удирдлага зохион байгуулалт, Соёл урлаг, спортын арга хэмжээ, Соён гэгээрүүлэх гэсэн 3 чиглэлээр нийт 19ажил зохион байгуулахаар төлөвлөгөөндөө тусгажээ.

       Соёл урлаг, соён гэгээрүүлэх зөвлөлийг тус газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй тэргүүлэх бөгөөд 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөндөө урлагийн авьяастнуудыг тодруулах, хөгжмийн хамтлаг байгуулах, явган болон уулын аялал, алхалтыг хөгжүүлэх, алба хаагчдын ар гэрт алба сурталчилах өдөрлөг зохион байгуулах, “Хамгийн олон номын сантай анги”, “Номын сайн нөхөр”, “Монгол бичгээр хэн сайн бичих вэ?” уралдаан зарлаж дүгнэх зэрэг ажлуудыг төлөвлөсөн байна.

scroll to top