Удирдлагын өргөтгөсөн шуурхай боллоо

183610596_1767875023409715_6922337905304188383_n.jpg

Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын өргөтгөсөн 6 дугаар шуурхай хурал боллоо. Хуралд бүтцийн нэгжүүдийн дарга нар оролцлоо. Хурлын үеэр 2021 оны 5 дугаар шуурхай хурлаас өгсөн үүргийн биелэлт, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс болон Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 2021 оны 01 дүгээр улирлын ажлын гүйцэтгэлийг сонслоо.

Хурлын төгсгөлд газрын дарга, хурандаа А.Дашням Онцгой байдлын ерөнхий газрын даргын 03 тоот албан даалгаврын хэрэгжилт, цаашид хийж хэрэгжүүлэх ажил, анхаарах зарим асуудлаар үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top