ҮР ДҮНГ ХЭЛЭЛЦЭЖ, ҮҮРЭГ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

159A8548.jpg

Нийслэлийн Засаг Даргын захирамжаар нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын Цагдаагийн газар, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа зэрэг 5 байгууллага хамтран 2021 оны 04 дүгээр сарын 06-наас өдөр бүр нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнөөдөр ногоон бүсийн эргүүл хяналт, шалгалтыг зохион байгуулснаас хойш гарсан үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх, анхаарах зарим арга хэмжээний талаар НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням, Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан нар бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө.

Эргүүл хяналтын хүрээнд ой хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг давхардсан тоогоор нийт 7919 алба хаагч, 2913 автомашин техник хэрэгсэлтэйгээр ногоон бүсийн 126 чиглэлд үүрэг гүйцэтгэж, хяналт шалгалтын явцад гал түймэр гарч болзошгүй 123 зөрчил илрүүлж, газар дээр арилгуулж ажиллалаа.

 Нийслэлийн нутаг дэвсгэрт гарсан нийт 123 удаагийн гал түймэр болон гал түймэр гарч болзошгүй зөрчлийн шалтгаан нөхцөл нь ногоон бүсэд ил задгай гал түлсэн, хог хаягдал, өнжмөл өвс шатаасан, аюулгүй ажиллагааг ханган гагнуур хийгээгүй, татсан тамхи, чүдэнз, асаасан түүдэг галын үнс нурмаа бүрэн гүйцэд унтраагаагүй зэрэг зөрчлийг ойн сан болон зуслангийн бүсэд иргэд олон нийт нийтлэгээр гаргаж, үүний улмаас хүний санамсар болгоомж, хайхрамжгүй үйлдлээс улбаатай гал түймрийн дуудлагууд бүртгэгдсэн байна. Байгууллагуудын хамтарсан хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн нийт зөрчлийн 52 буюу 42.2 хувийг илрүүлж гал түймэр гарч болзошгүй эрсдэлийг таниулж иргэд, олон нийтэд мэргэжил арга зүйн заавар зөвлөгөө өгч газар дээр зөрчлийг арилгуулж ажилласан нь өнжмөл өвсний гал түймрийн тоо буурах нэг үндсэн үзүүлэлт байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 нэгж буюу 23.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн Онцгой байдлын газарт ой, хээрийн түймрийн шуурхай штабыг байгуулж, хариуцлагатай жижүүрийг томилон хөдөлгөөнт эргүүл, гал түймэр унтраах аврах ангийн бэлтгэл ээлж, байгаль хамгаалагч, урамшуулалт эргүүлээр ажиллаж байгаа хүн, хүч техник хэрэгслийг нэгтгэн ногоон бүсэд хуваарилан, ой хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймэр унтраах үйл ажиллагааны ажлын заавар гарган нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллалаа. Түүнчлэн НОБГ-ын Гал түймэр унтраах, Аврах 16 ангийн бэлтгэл ээлжийн алба хаагчид өдөр бүр нийслэлийн ногоон бүсийн 71 чиглэлд давхардсан тоогоор 2692 алба хаагч, 661 гал түймэр унтраах болон шуурхай албаны автомашинтай үүрэг гүйцэтгэж гал түймэр унтраах, Аврах ангийн үндсэн тасаг 40, бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн 31 удаагийн гал түймрийг илрүүлэн унтрааж ногоон бүсэд зорчсон 1686 автомашин, 4800 иргэнд ой, хээрийн болон өнжмөл өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэсэн.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газраас өнжмөл өвсний нийт 47 гал түймрээс зөрчлийн шинжтэй 24 гал түймрийн шалтгаан нөхцөл, эзэн холбогдогчийг тогтоож, харьяа дүүргийн цагдаагийн хэлтсүүдэд шилжүүлэн шалгаж байна.Тус газраас Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийн ногоон бүсийн 77 чиглэлд замын хөдөлгөөнийг түр болон байнга хязгаарлах хаалт, хашлага байрлуулан нийслэлийн ногоон бүсэд явганаар болон тээврийн хэрэгслээр ногоон бүсэд зорчих иргэдэд хяналт тавих зорилгоор 1459 автомашинтай, 3801 иргэнийг ногоон бүсэд нэвтрүүлэхгүй арга хэмжээ авч ажилласан.Шижирийн ам, Улиастай ам, Баянголын ам, Шажин хурхын ам, Гачууртын “Баянголын ам, Шар хоолой, Сүүл даваа, Нам даваа, Төр хурхын ам, Арцатын ам, Нүхтийн ам, Хүүшийн зоорь, Жаргалантын ам, Зайсангийн амны авто машины зогсоол зэрэг газруудад хороодын Засаг дарга, Онцгой байдлын хэлтэс, Богд Хан-Уулын дархан цаазат газрын байгал хамгаалагчтай хамтран хяналт шалгалтын пост ажиллуулж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 1*1,5, 2*2 метрийн хэмжээтэй 7 ширхэг самбарыг иргэдэд харагдахаар байрлуулж ажиллалаа. ы

Нийслэлийн Байгаль орчны газраас Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх тухай сэрэмжлүүлгийг Засаг даргын тамгын газрын Олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран богино долгионы 1 радио, олон нийтийн 6 телевиз, 5 байгууллагын цахим хуудас нийт 12 хэвлэл мэдээллийн хэрэгслээр давхардсан тоогоор 186 удаа олон нийтэд хүргүүлж, айл өрхүүдэд хуурайшилтын үеийн мэдээлэл бүхий зурагт хуудас, гарын авлагыг 300 ширхэгийг, наалт бүхий нуудас 1000 ширхэг тараасан. Ойн сан бүхий газар оршин сууж амьдардаг иргэдэд түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг уншиж танилцуулан нийт 1000 орчим айл өрхөөс түймрийн баталгаа гаргуулан ажилласан. Хуурайшилтын үед зуслангийн оршин суугч болон ногоон бүсэд зорчиж буй иргэдэд 14  заалт бүхий “Түймрийн баталгаа” гаргуулах маягтыг 2,000 ширхэг хэвлүүлэн, байгаль хамгаалагч нараар дамжуулан иргэдээс баталгаа гаргуулах ажлыг хийж гүйцэтгэж байна.

Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Тусгай хамгаалалттай Богдхан уулын 23 аманд өдөр бүр 19 байгаль хамгаалагч 19 автомашинтайгаар эргүүл хяналт шалгалтыг өдөр зохион байгуулж давхардсан тоогоор 721 байгаль хамгаалагч, 721 автомашин, техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж 768 иргэн, 162 автомашиныг ногоон бүсээс гаргасан. Нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, Аврах 14, 30, 65 дугаар ангиудтай өдөр бүр хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулан ой, хээрийн түймэр унтраах бэлтгэл бэлэн байдлыг хангахын зэрэгцээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж байна. Хан-Уул Агро орон нутгийн өмчит газартай хамтран 25 ажилтан аялалын зам дагуу ойн сан бүхий нутаг дэвсгэрт цэвэрлэгээ хийж, 14 дүгээр хороо Түргэний аманд шинээр иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор хаалт байрлуулсан. Мөн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх 50 ширхэг самбарыг шинээр хийлгэж байршуулсан байна.

Хяналт шалгалтын явцад Монгол Улсын Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан эрх зүйн хэм хэмжээний актыг зөрчиж, өнжмөл өвс шатаасан 13 иргэнд Зөрчлийн тухай хуулинд зааснаар 1.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл хэмжээг оногдуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

 Ногоон бүсийн эргүүл хяналт 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top