Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв цахим сургалт зохион байгууллаа

170914027_454940772499236_4689672069395360399_n-6ziil2xqe968wggg5b18wch5r6oxgraqxdlj14s8qbk.jpg

Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг иргэд, олон нийтэд цахимаар олгож байна. Энэ удаа Дэлхийн зөн Монгол ОУ байгууллагын  Чингэлтэй дүүргийн салбартай хамтран 2021 оны 4 сарын 07-09-ний өдрүүдэд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах болон дунд ангийн сурагчдад цахим сургалт зохион байгуулав.

Сургалтанд 740 сурагч, 23 багш хамрагдаж гамшгийн үед өөрийгөө болон бусдыгаа авран хамгаалах талаар мэдлэгтэй болсон байна.

Коронавирус цар тахлын халдварын тархалтын улмаас иргэд, олон нийт, аж ахуй нэгж байгууллага, бүх шатны боловсролын байгууллагын суралцагчдад зориулсан гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалын үйл ажиллагаа зогссон байсан. Тус төв цаашид энэ төрлийн сургалтыг тогтмолжуулж, иргэдэд гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтыг эрчимжүүлж байна.

scroll to top