289 иргэний амь нас, 10.2 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хамгаалсан Ж.Пүрэвдэмбэрэл

EwaUKLkx3LGLtII9YkgJ.jpg
123564337_1624034997793719_1501594703531869684_n.jpg

Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 14 дүгээр байрны 4 дүгээр орцны 5 давхарт 10 дугаар сарын 23-ны өдөр гарсан галаас дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн холбоочин гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэл гал тогооны өрөөний тагтан дээр байсан 8 настай болон хажуу өрөөнд байсан 3 настай хүүхдийн амь насыг нь авран хамгаалсан юм.

Ахлах ахлагч Жамъянжавын Пүрэвдэмбэрэл нь 1989 онд Завхан аймаг Улиастай суманд төрсөн. Завхан аймгийн Улиастай сумын 4 дүгээр арван жилд бүрэн дунд боловсрол, 1998–2008 онд Үндэсний аврах бригадын ахлагчийн курсд суралцаж аврагч, гал сөнөөгч мэргэжил эзэмшжээ. Улмаар 2008 онд Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангид гал сөнөөгчөөр томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна. Ам бүл тавуулаа. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг.

Тэрбээр сүүлийн гурван жилийн хугацаанд 451 удаагийн гал түймрийн дуудлагаар гарч, 382 удаагийн гал түймэр дээр гал унтраах тархалт хийн тактикийн алдаагүй, эр зориг авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараа гарган ажилласан. Эдгээр галын аюулаас 289 хүний амь нас, төр, аж ахуй нэгж байгууллага, иргэдэд учирч болох 10 тэрбум 214 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Энх цагийн эгэл баатруудаа алдаршуулья.

scroll to top