Онцгой байдлын байгууллага Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Аврах, гал унтраах автомашины жолооч”, “Аврагч, гал сөнөөгч”, “Холбооны бага мэргэжилтэн”-ээр иргэдийг сонгон шалгаруулдаг.

Тавигдах шаардлага:

  • Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
  • Биеийн өндөр /эрэгтэй 170см дээш, эмэгтэй 165 см дээш/
  • Нас 18-25 /2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх/,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,
  • “Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх, /хуулбар хүлээн авахгүй/
  • Шивээсгүй байх,

           

            Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
  • Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
  • 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
  • Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхний хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа