Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жил, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойг угтаж, нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд 11 баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, дартс, усанд сэлэлт, ажлын байрны дасгал төрлүүдээр өрсөлдөж аваргууд тодорлоо.
Нийлбэр дүнгээр “Тэргүүн байр”-т Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид,

“Дэд байр”-т Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид,

“Гутгаар байр”-т нийслэлийн Онцгой байдлын газрын баг тамирчид шалгарлаа.


