Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жил, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 384 жилийн ойг угтаж, нийслэлийн Онцгой байдлын газрын аварга шалгаруулах спортын олон төрөлт тэмцээн, “Мэргэжлийн аврагч-2023” тэмцээн энэ 9 дүгээр сард зохион байгуулагдана. Тус тэмцээнүүд алба хаагчдын бие бялдар, сэтгэл зүй, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, аврах ажиллагааны болон усанд шумбалтын чадвар олгох, мэргэжлийн бэлтгэлийн түвшин тодорхойлох, үүрэг гүйцэтгэх үеийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг сайжруулах, спортоор хичээллэх идэвх сонирхлыг дээшлүүлэх, өргөнөөр хамруулах, биеийн тамир, спортын ажлыг дэмжих зорилготой юм.

Өнөөдөр тус газрын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Мөнхсайхан тэмцээний техникийн зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж багуудын ахлагч нарт тэмцээний үйл ажиллагаа болон зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө

