“ЭРСДЭЛГҮЙ АЯЛАЛ-ЭНДЭЛГҮЙ ЗУН” НӨЛӨӨЛЛИЙН АЯНЫ ҮР ДҮНД ДУУДЛАГЫН ТОО 16.3 ХУВЬ, АМЬ НАСАА АЛДАХ ЭРСДЭЛ 2.8 ДАХИН БУУРЛАА

378510183_612518184411363_6291662920968949830_n.jpg

Нийслэлийн Онцой байдлын газраас гол усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах зорилгоор Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу 13 дахь жилдээ завьт болон хөдөлгөөнт, явган эргүүлийг нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран зохион байгуулав. Өнгөрсөн жил гол усны ослоос урьдчилан сэргийлэх эрсдэлийг бууруулах “Анхаарахад л болно” нөлөөллийн аяныг зохион байгуулсан бол “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” нөлөөллийн аяныг 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.

Энэ хугацаанд нийслэлийн хэмжээнд гол усны ослын нийт 46 дуудлага бүртгэгдсэн. Голын усанд автомашинтай суусан болон голын салаанд боогдсон 350 том хүн, 120 хүүхэд, нийт 470 иргэний аюулгүй байдлыг хангаж, 32 автомашиныг татаж гаргасан. Голын усанд живж 10 иргэн нас барсан, үүнээс том хүн 8, хүүхэд 2 байна. Завьт эргүүлээр 36 том хүн, 5 хүүхдийг голын усанд осолдохоос авран хамгаалж, голоос 4 цогцос гаргаж цагдаагийн байгуулагад хүлээлгэн өгч ажиллаа. “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” нөлөөллийн аян, завьт болон хөдөлгөөнт явган эргүүлийн ажлын үр дүнд 2023 онд голын усны ослын дуудлагын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3%, голын усанд осолдсон иргэдийн тоо 2,8 дахин буурсан үзүүлэлттэй байна. Тус аяны хүрээнд гол усны ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр дүрст болон зурагт 29 контентыг 1.380.000 хүнд олон нийтийн сүлжээгээр хүргэж, завьт болон явган эргүүлүүд хуваарийн дагуу гол усны дагуу өдөр бүр хяналт тавьж, иргэдэд анхааруулга сэрэмжлүүлгийг тогтмол өгч ажилласан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын завьт эргүүл нь 2010 оноос эхлэн тасралтгүй зохион байгуулагдаж байна. 13 жилийн хугацаанд нийслэлийн хэмжээнд нийт 695 удаагийн дуудлага мэдээллээр ажилласан бөгөөд 406,163 том хүн, 201,898 хүүхэд,нийт 608 мянга гаруй иргэний эрдэнэт амь насыг гол усны ослоос авран хамгаалж, 314 буцалтгүй нэрвэгдэгчийг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа. Мөн “Мандал даатгал” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Туул голын усанд осолдох эрсдэлтэй 5 байршилд урьдчилан сэргийлэхийн нэг чигийн 3 камер, 360 градус эргэдэг 5 камер, нийт 8 камерыг 11 метрийн өндөртэй багана босгож тогтоон байрлуулан иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн ажиллалаа.Нийслэлийн хөрөнгө оруулалтаар голд осолдох эрсдэлтэй 8 байршилд 8 камер суурилуулахаар тендер зарлан бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

scroll to top