Гамшгийн эрсдэлийг бууруулах гурван талт хамтын ажиллагааны туршилтын төслийг хэрэгжүүлэх Хятад, Герман улсын холбогдох байгууллагын албан тушаалтан, мэргэжилтнүүд, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, тус газрын холбогдох албан тушаалтнуудын хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар туршилтын төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын гамшгийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг дэмжих зорилгоор гамшгийн эрсдэлийн удирдлагын нөхцөл байдалд үндэс суурьтай дүн шинжилгээ хийх, гурван талт хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож хамтран ажиллахаар боллоо.
