2023 оны бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн 2 дугаар үе эхлэхтэй холбогдуулан Сэтгэл зүйн бэлтгэлжилтийг дээшлүүлэх, сэтгэл зүйн байдлыг тодорхойлох сургалтыг 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах ангиуд, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Аврах ангийн алба хаагчдыг хамруулан зохион байгуулж эхэллээ.

