Бүтцийн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд албаны бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлж, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

E5E04A74-04F9-407A-9765-F63398EFAFEF.jpg

Өнөөдөр тус газрын удирдах бүрэлдэхүүний өргөтгөсөн хурал боллоо.

Тус газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, хурандаа Д.Урантулга өвөлжилтийн бэлтгэл ажил, хурлын танхимын ашиглалт, зохион байгуулалтын талаар танилцуулсан бол “Тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй мэдээлэл хийлээ.


Мөн тус газар нь алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд байгууллагын дэргэдэх хүүхдийн цэцэрлэг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын талаар Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Баттулга удирдах бүрэлдэхүүнд нэгдсэн ойлголт мэдээлэл хүргэсэн юм.

Түүнчлэн албаны бэлтгэл бэлэн байдал, шаардлагатай техник хэрэгслийн засвар үйлчилгээний талаарх мэдээллийг Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Алтанхуяг танилцуулж, Аврах ангийн захирагч, хурандаа М.Мөнхөө , Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн дарга, хурандаа Г.Эрхэмбаяр нар барилга байгууламжийн засвар үйлчилгээ, тохижилт болон 2023-2024 оны сургалтын хөтөлбөр, хуваарь, үр дүнгийн талаар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа А.Алтансүх Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн шинэ барилгын ажлын явцын талаар тус тус танилцуулж санал солилцлоо.

Хурлын төгсгөлд дарга, хурандаа А.Дашням нийт удирдах бүрэлдэхүүнд албаны бэлтгэл бэлэн байдал, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг үеийн үйл ажиллагаа, зохион байгуулалтын чиглэлээр үүрэг чиглэл өглөө.

Шуурхай зөвлөгөөнд дотоод хэлтсүүд, Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, захирагч нар оролцлоо.

scroll to top