СТРАТЕГИЙН КОМАНД ШТАБЫН СУРГУУЛИЙН ТАЛААР ЗӨВЛӨМЖ ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ

159A5971.jpg

Стратегийн команд штабын сургууль энэ сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан дарга, хурандаа А.Дашням бүтцийн нэгжийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, бэлтгэл ажлыг дүгнэн, үүрэг чиглэл өглөө.

Стратегийн команд штабын сургуулийн зохион байгуулалт, бэлтгэл бэлэн байдал, анхаарах зарим асуудлын талаар чиглэл өгч, дүүрэг, орон нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөмж хүргэлээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-ний өдрүүдэд улсын хэмжээнд анх удаа зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top