ДОЛОО ХОНОГ: Утаажилтын бүсээс 32 иргэнийг гаргаж аюулгүй байдлыг хангалаа

1663666144024-76mcpxil1hsfkcghuxbqgw0t85b3najmschx8xdzayo.jpeg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 36, аврах ажиллагааны 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэж, 32 иргэний аюулгүй байдлыг ханган, 1,1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Гал түймрийн 36 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 22, цахилгаан ашиглалтын буруугаас 6 , цахилгаан угсралтын буруугаас 4, яндангийн цонолтоос 4 удаа гал түймэр гарсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top