Гамшгаас хамгаалах мэдлэг олгох сургалтын танхимын тоног төхөөрөмжийг хүлээн авлаа

159A5698.jpg

Онцгой байдлын ерөнхий газар, Дэлхийн Зөн Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутаг” төсөл нь 2023-2026 онуудад Улаанбаатар хотын 6 дүүргийн 12 хороо болон 5 аймагт хэрэгжиж байна. Төслийн хүрээнд өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын сургалтын танхимыг тохижуулан, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.


Энэ үеэр дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн гамшгийн эрсдэлийг үнэлэх, бууруулах, даван туулах чадавхыг бэхжүүлэх, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг та бүхэндээ талархаж байгаагаа илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа цаашид ч өргөжинө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Төслийн хүрээнд төрөл бүрийн сургалтуудаар дамжуулан орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн гамшгийн менежментийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх бөгөөд Дорноговь, Дундговь аймагт цахим сургалтын танхимыг тохижуулсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top