Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/81 дүгээр захирамж, нийслэлийн Онцгой комиссын орлогч даргын баталсан удирдамжийн хүрээнд Улаанбаатар Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ /Гамшгаас хамгаалах Усаар хангах алба/-т гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт хамрагдаж байгаа томилгоот бүрэлдэхүүнд батлагдсан сургалтын хөтөлбөр, удирдамжийн хүрээнд “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, гамшгийн үеийн харилцан ажиллагаа’ сэдэвт сургалт, штабын дадлагыг зохион байгуулж байна.
Сургалт дадлагад алба, мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн 96 албан хаагч хамрагдаж, усан хангамжийн шугам сүлжээний багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж 45, автотехник, механизм 15, хүн нэг бүрийн үүргэвч 96 ширхэгийг дэлгэж бэлэн байдлыг ханган оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.