Нүүн шилжих дадлага сургуулийн талаар мэдээлэл хүргэлээ

viber_image_2023-05-25_13-10-01-473.jpg

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.


Дадлага сургуулийн үеэр нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулах дэд ажлын хэсгээс УБЗАА-ны өргөтгөсөн шуурхайд ажлын хэсгийн гишүүд, дүүргүүдийн орлогч дарга, ус, цахилгаан, дулаан хангамж, орон сууц, хот нийтийн аж ахуйн байгууллага, Сууц өмчлөгчдийн холбоодод нүүн шилжих дадлага сургуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top