Ирэх 8 дугаар сард “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням тус наадмыг зохион байгуулах “Улаанбаатар Зүүн Азийн наадам зохион байгуулах Хороо “ ХК-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэртэй хамтран ажиллах санамж бичгийг баталгаажууллаа.
Энэ үеэр хурандаа А.Дашням “Улаанбаатар 2023′ Зүүн Азийн залуучуудын наадмыг дэмжин ажиллахаа илэрхийлж, бэлтгэл ажлыг хангах, наадмын үеэр аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.