‘’Нэгдүгээрт хүүхэд’’ аяны тугийг хүлээн авав

7a3oun6fad222cvljqdrbeuapp-113518-1721679173.jpeg

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан хүүхдийн эрхийг хамгаалах, орчны осол гэмтэл, хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдлүүлэх зорилгоор “Нэгдүгээрт хүүхэд” аяныг өрнүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр дарга, хурандаа А.Дашнямд аяны тугийг хүлээлгэн өглөө.

Аяны хүрээнд нийслэлийн төр захиргааны болон нийслэлийн өмчит төсөвт байгууллага, аж ахуйн тооцоот болон боловсрол, эрүүл мэнд, цагдаа, онцгой, дүүргүүдийн харьяа байгууллагууд болон аж ахуй нэгж байгууллагуудын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-өөр дамжуулан хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бүрдүүлж, хүүхдийн эрх, хамгааллын ажлыг эцэг эхийн оролцоотойгоор зохион байгуулах юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top