Стратегийн команд штабын сургууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд “Нүүн шилжих дадлага сургууль зохион байгуулах” дэд ажлын хэсгийн хурал боллоо. Хурлыг ажлын хэсгийн ахлагч Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа удирдан ажлын хэсгээс хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.
Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор томилгоожуулсан 192 түр цугларах талбайд гарах иргэдийн хуваарилалт, судалгаа тооцооллыг урьдчилсан байдлаар гаргах, талбайн нөхцөл, тэмдэг тэмдэглэгээний бүрэн бүтэн байдлыг шалгаж, байршил бүрээр бэлэн байдлыг хангах мөн иргэдийг газар хөдлөлтийн гамшгийн үед зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих, түр цугларах талбайд гарах талаар мэдлэг олгох мэдээлэл, контентыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр түгээж ажиллахыг чиглэл болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.