Алба хаагчдад шинэ мэдлэг, мэдээлэл хүргэдэг “Мэдээллийн цаг’ арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар Бүгд Найрамдах Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн болон гамшгийн голомтод үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн “Бүтээлч тархи’ Сэтгэл судлалын хүрээлэнгийн Сэтгэл зүйч Т.Ойдовчимэд “Сэтгэлзүйгээ удирдахуй’ сэдвийн хүрээнд суралцагчдын сэтгэл зүйн байдлыг ажиглан үнэлэх, одоогийн сэтгэл зүйн байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг танин мэдэх, сэтгэл зүйн байдлаа дэмжих, эерэгээр удирдах алхамуудыг таниулах, сэтгэл хөдлөлөө удирдах, цагаа төлөвлөх, стресс менежментийг төлөвлөхөд дэмжлэг үзүүлэх зөвлөмжүүдийг хүргэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.