Алба хаагчдад шагнал гардуулав

viber_image_2023-03-17_13-55-37-825.jpg

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын албаны төлөө тэмдэг, Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар хугацааны ахлагч цолоор шагнагдсан алба хаагчдад шагналыг гардуулах ажиллагаа боллоо. Шагналыг дарга, хурандаа А.Дашням болон даргын зөвлөлийн гишүүд гардуулав.

Ахлах ахлагч цолоор:
Тус газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн гэрээт “ДЦС-3” ТӨХК-ийн туслах байцаагч, ахлагч Хажмуратын Кенжебек,
Аврах ангийн аврагч, ахлагч Дэмбэрэлийн Төрсүлд, ахлагч Бүрнээбаатарын Одбаяр, бичиг хэрэг, архивын эрхлэгч, ахлагч Дагданы Нямхүү, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлагч Хүрэлбаатарын Отгонжаргал, дуудлага хүлээн авагч, ахлагч Үржинхандын Номин-Эрдэнэ,
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Баатарсүхийн Бат-Очир,
Ахлагч цолоор:
Аврах ангийн аврагч жолооч-холбоочин, дэд ахлагч Алтанцэцэгийн Эрдэнэхүү, аврагч, дэд ахлагч Найдангийн Дашзэвэг, дэд ахлагч Отгонбаярын Ангараг, дэд ахлагч Бат-Амгалангийн Уудамбаатар, дэд ахлагч Бямбаажавын Хишигбаатар,
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Баянбаатарын Чинзориг мөн хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Бэхжихсайханы Эрдэнэшигтгээ,
Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Даваажавын Барсүрэн,
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Эрдэнэбатын Түвшин, дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Даваандагвын Жавзандулам,
Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Цогтын Мягмарсүрэн,
Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч Эрдэнэбатын Өвгөнхүү, дэд ахлагч Оюунчимэгийн Намуун, дэд ахлагч Батбилэгийн Адъяахүү нарт тус тус олголоо.

scroll to top