Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ирэх тавдугаар сард “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахаар бэлтгэж ажлыг хангаж байна.
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Стратегийн команд штабын сургууль зохион байгуулах тухай” А/194 дүгээр захирамжаар байгуулагдсан бэлтгэл ажлыг хангуулах ерөнхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдааныг нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч, стратегийн команд штабын сургуулийн ерөнхий ажлын хэсгийн ахлагч Ж.Сандагсүрэн удирдан бэлтгэл ажлын зохион байгуулалтын зарим асуудлыг хэлэлцэж, дэд ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд үүрэг чиглэл өглөө.
Энэ үеэр нийслэлийн Засаг даргын А/194 дүгээр захирамж, стратегийн команд штабын сургуулийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, ерөнхий ажлын хэсгийн ахлагчийн орлогч хурандаа А.Дашням, Стратегийн команд штабын сургуулийн үйл ажиллагаатай холбоотой гарсан шийдвэр, зохион байгуулалтын арга хэмжээний талаар дэд дарга, ерөнхий ажлын хэсгийн нарийн бичиг хурандаа Э.Эрдэнэбаатар нар ажлын хэсгийхэнд мэдээлэл хүргэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.