Монгол Улсын Шадар сайдын баталсан “Төр, Захиргааны байгууллагын барилга байгууламжид гамшгаас хамгаалах, галын аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын зохион байгуулах удирдамж’-ийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төр, захиргааны байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах, Галын аюулгүй байдлын тухай хууль, норм нормативын баримт бичгийн шаардлагын хэрэгжилтийг шалгана.
Хяналт шалгалт энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд гүйцэтгэлийн шалгалтыг 05 дугаар сарын 22-31-ний өдрүүдэд зохион байгуулагдана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.