Орон тооны бус ёс зүйн дэд албаны гишүүдэд сургалт зохион байгууллаа

159A8521.jpg

Сургалтын үр нөлөө, алба хаагчдын сэтгэл зүйн бэлтгэл, сахилга хариуцлагыг дээшлүүлж, эерэг хандлагыг төлөвшүүлэх, сахилга ёс зүйн зөрчил дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус газрын бүтцийн нэгжүүдийн орон тооны бус ёс зүйн дэд албаны гишүүдэд сургалт зохион байгууллаа.

Сургалтаар алба хаагчдад “Сахилгын зөрчил, шалтгаан нөхцөл, шийдвэрлэлт”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам, ёс зүйн албаны үйл ажиллагаа”, “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын ёс зүйн зөрчил дутагдал, хяналт шалгалтын талаар”, “Захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх журам”, “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын ойлголт, анхаарах асуудал” сэдвүүдээр мэдээлэл хүргэлээ.

scroll to top