Албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм, журмын талаар мэдлэг олгоно

159A8080.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын бүтцийн нэгжийн бичиг хэрэг, архивын эрхлэгч нарын сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна.

Сургалтыг нээж дарга, хурандаа А.Дашням албан хэрэг хөтлөлтийн стандарт, дүрэм, журмын хэрэгжилт, чанар, үр дүн, цаашид анхаарах зарим асуудлын талаар үүрэг чиглэл өглөө.

Энэхүү сургалтын хүрээнд албан хэрэг хөтлөлтийн хууль, дүрэм, журам, баримт бичгийн стандарт, архивын нэгж үүсгэх, хадгалалт хамгаалалт, хувь хүний хөгжил, диск анализ, өргөдөл, гомдлын бүрдэл, бүртгэл, шийдвэрлэлт, E-doc системийн ашиглалт, баримт боловсруулах, хяналт, нууцын тухай хууль, хүний нөөцийн цахим программ ашиглалт зэрэг сэдвийн хүрээнд мэргэжлийн байгууллагаас алба хаагчдад шинэ мэдлэг мэдээллийг хүргэнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

.

scroll to top