ДОЛОО ХОНОГ: Усны ослоос 93 иргэний амь насыг авран хамгаалав

162dbde6-3558-4f37-9af2-0fb5b5a99940.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 21, аврах ажиллагааны 5 дуудлагаар алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэлээ.

Утаажилтын бүсэд угаартах эрсдэлтэй 50 иргэний амь нас, 940 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажилласан.

Он гарсаар 09 дүгээр сарын байдлаар усны ослын 49 дуудлага мэдээллийн дагуу үүрэг гүйцэтгэж, 93 иргэний амь насыг авран хамгаалж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top