Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ

CdHBrZgUsAAJECy.jpg

Нийслэлийн Засаг даргын 2022 оны “Тарваган тахал болон хүм, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1051 дүгээр захирамж гарлаа.

Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалт авто тээврийн товчоодыг түшиглэн 24 цагаар 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

Мөн мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулж, сургалт явуулж, дадлагажуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top