20 иргэний амь нас, 355 сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалав

DJI_0405.jpg

default

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрүүдэд гал түймрийн 14, аврах ажиллагааны 4, нийт 18 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрийн аюулаас 355 сая төгрөгний эд хөрөнгө, 20 иргэний амь насыг авран хамгаалж ажиллалаа.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 14.2 %-иар буурсан дүнтэй байна.

2022 он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1240, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 133 нийт 1378 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.5%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top