Шинээр томилогдсон алба хаагчид сургалтад хамрагдаж байна

159A5072.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, төрийн албанд шинээр томилогдсон алба хаагчдад анхан шатны мэдлэг олгох, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, ажлын хариуцлагыг сайжруулах зорилгоор тус газрын Захиргааны удирдлагын хэлтсээс бүтцийн нэгжүүдэд шинээр томилогдсон алба хаагчдад “Хууль эрх зүйн анхан шатны сургалт”-ыг өнөөдөр зохион байгуулж байна.

Сургалтад хамрагдаж буй алба хаагчдад хүний нөөц, цэргийн алба, сахилга ёс зүй, хууль, эрх зүйн чиглэлээр холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, цаашид алба хаахад анхаарах зарим асуудлаар мэдлэг олгоно гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top