Утаажилтын бүсээс 25 иргэнийг гарган ажиллалаа

viber_image_2022-04-18_07-45-18-977.jpg

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд Гал түймэр унтраах, аврах ангиуд гал түймрийн 13, аврах ажиллагааны 7, нийт 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, гал түймрээс 400 сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалан, утаажилтын бүсээс 25 иргэнийг гарган ажиллалаа.
2022 он гарсаар 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1223, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 129 нийт 1357 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top