Магистр, докторын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

UNDSEN1-75z0wuxgmuzrqjojrii8z3lgf49rn5cg4j98ig9jwao.jpg

Японы “ЖАЙКА” ОУБ-аас “Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх” сэдэвт тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрт хамрагдагсад өөрсдийн орондоо гамшгийн эрсдэлийг бууруулах салбарт манлайллыг үзүүлэх ба “Сендайн хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийг хангах олон улсын түвшинд явагдах яриа хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэн оролцох юм.

Иймд доорх шаардлагыг хангасан алба хаагчид ОБЕГ-ын БЗХАГ-ын мэргэжилтэн, ахмад Н.Ананда /утасны дугаар: 263562/-тай холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

  1. Тэтгэлэгт хөтөлбөрийн нэр:

“Сендайн хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг хангах гамшгийн эрсдэлийг бууруулах манлайлагчдын чадавхыг бэхжүүлэх нь”

Сургалтын хугацаа:
Магистрын хөтөлбөр:        2 жил (2023 оны 09 сар – 2025 оны 9 сар)
Докторын хөтөлбөр:           3 жил  (2023 оны 09 сар – 2026 оны 9 сар)

Хамрагдах салбар: Үндэсний Гамшгийн эрсдэлийг бууруулах агентлаг

Тавигдах шаардлага:
– Бакалаврын зэрэгтэй байх,
– Англи хэлний мэдлэгтэй байх, /Тухайн сургуулиас тавигдах хэлний шаардлага/
– Биеийн болон сэтгэцийн хувьд эрүүл байх,
– Магистрын хөтөлбөрт хамрагдагсад 35 наснаас доош байх,
– Докторын хөтөлбөрт хамрагдагсад 40 наснаас доош байх, -5 буюу түүнээс дээш жил ажилласан байх

Квотын хэмжээ:
5 хүн

Шаардагдах хэл:
Англи хэл

Материал хүлээн авах хугацаа: 2022 оны 08 дугаар сарын 22 -ны 12:00 цаг хүртэл /gantulga.gov@gmail.com/ хаягаар хүлээн авна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн танилцуулга

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад бөглөх хэсэг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

scroll to top