22 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

1-260.jpg

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд гал түймрийн 13, аврах ажиллагааны 9, нийт 22 удаагийн дуудлагаар гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэж гал түймрээс 115 сая төгрөгний эд хөрөнгийг авран хамгаалж ажилласан.

2022 он гарсаар өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 1213, ой хээрийн түймрийн 5, аврах ажиллагааны 122 нийт 1340 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.1%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top