ДОЛОО ХОНОГ: Аюулт үзэгдэл, ослоос 47 иргэнийг аварч, 68 иргэний аюулгүй байдлыг хангаж ажиллалаа

294429884_486800289920761_425395572163526834_n.jpg

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 10 дуудлагаар алба хаагчид шуурхай ажиллалаа. Гал түймрийн утаажилтын бүсээс 68 иргэнийг гарган аюулгүй байдлыг хангаж, аюулт үзэгдэл, ослоос 47 иргэний амь нас, 4 тэрбум 290 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж, 2 буцалтгүй нэрвэгдэгчийг /цогцос/ цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн.

Амралтын өдрүүдэд нийслэлийн ногоон бүс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын эргээр зорчих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, эрүүл мэнд, амь насаараа хохирох эрсдэл нэмэгдэж байгаа тул бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, баталгаат зам гүүрээр зорчин, голын усны ослоос урьдчилан сэргийлж, анхаарал сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

scroll to top