НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

38.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын туслах албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран “Аврах, гал унтраах автомашины жолооч”, “Аврагч, гал сөнөөгч”-өөр иргэдийг сонгон шалгаруулж, суралцуулах ажлыг зохион байгуулах гэж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • Хугацаат цэргийн алба хаасан /хугацаат цэргийн албыг биеэр болон оюутан цэрэг, дүйцүүлэх алба хаасан/,
  • Биеийн өндөр /эрэгтэй 170см дээш/
  • Нас 18-25 /2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 18 нас хүрсэн байх/,
  • Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх,
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй байх,

“Аврах, гал унтраах автомашины жолооч”-ийн сонгон шалгаруулалтад орох иргэд жолооны үнэмлэхтэй ирсэн байх, /хуулбар хүлээн авахгүй/

  • Шивээсгүй байх,

Материалыг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дотор нийслэлийн Онцгой байдлын газарт ирүүлнэ.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

  • Өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет /А хэсэг/
  • Боловсролын түвшин, мэргэжлийн зэргийг тодорхойлсон бичиг баримт /гэрчилгээ, диплом, үнэмлэх/-ыг нотариатаар баталгаажуулсан хуулбар, эх хувийн хамт, төгссөн сургуулийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх /нотариатаар баталгаажуулсан хуулбар/
  • Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
  • 3х4 хэмжээний 2 хувь цээж зураг
  • Шаардлагатай бусад материал /жолооны үнэмлэхний хуулбар эх хувийн хамт, цэргийн үүрэгтний үнэмлэх/
  • Гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байгаагүй лавлагаа

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

scroll to top