НҮБ-ын ажилтан, албан хаагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгов

viber_image_2022-06-27_12-50-13-840.jpg

Монгол дахь Нэгдсэн Үндэсний байгууллагын ажилтан, албан хаагчдад газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэг, ойлголт олгох сургалтыг өнөөдөр /2022.06.27/ зохион байгууллаа.

Энэ үер барилга байгууламжаас нэрвэгдэгчдийг гаргах, барилгад гарсан гал түймрийг мэргэжлийн байгууллага богино хугацаанд хохирол багатай унтраах, газар хөдлөлтийн үед ажилтан, албан хаагчдад өөрийгөө болон бусдын эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах мэдлэг, дадлага олгосон юм.

Дадлага сургуулийг ОБЕГ, НОБГ,  Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хамтран зохион байгуулж, Монгол дахь Нэгдсэн Үндэсний байгууллагын 120 гаруй ажилтан, албан хаагч  оролцлоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top