Талархал илэрхийллээ

0-02-06-f13bd7fbcee90d857796271415c8a9995a95eaba02e429bde14341fe1dbdc47f_50a527e3ab2bd8a5.jpg

Төрдөө туслах, хүн арддаа хүмүүнлэг ариун үйлсийг хүргэж, түгээх үүрэгтэй ажилладаг Монголын Улаан Загалмай нийгэмлэг өнөөдөр талархлын өдөр зохион байгууллаа. Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ тус нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Цар тахлын хүнд үед өвдсөн бүх хүнд хүрч, эрүүл хүмүүсийг хамгаалж төрдөө туслах үүргээ нэр төртэй биелүүлж ажиллахыг хүссэн. Хүнд цаг үед Улаан Загалмай нийгэмлэгтэй, хүн ардтайгаа хамт байсан төр, хувийн хэвшил, иргэн, аж ахуйн нэгж байгууллага, та бүхэндээ баярлалаа” хэмээн хэлсэн юм.

        Энэ үеэр Монголын Улаан Загалмай нийгэмлэгээс Цар тахлын хүнд цагт хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хамтарч ажилласан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад талархал илэрхийлсэн бөгөөд нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хамт олонд талархал гардуулав гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top