Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээлэл хүргэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

259741540_208657744748064_7964262367695981157_n-72o4s2u18hvmr7j7jqpy8avcahfhnjw4x0hxfl2zjgg.jpg

Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж байгаа “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ” эхэллээ.

   Энэ хүрээнд эрсдэл өндөртэй 7-19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр хорооллын айл өрхөд ахуйн гал түймэр, цахилгааны аюулгүй байдал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээлэл хүргэх юм.

Ирэх 12 дугаар сарын 07-ныг хүртэл үргэлжлэх тус арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, “Тавантолгой түлш” ХХК болон хороодын дарга, хэсгийн ахлагч нарын 230 гаруй алба хаагч  хамтран зохион байгуулна гэж Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

scroll to top