Бүтцийн нэгжүүдэд иж бүрэн компьютер олголоо

159A0408.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням бүтцийн нэгжүүдийн удирдлагуудад иж бүрэн компьютерийг гардуулж өглөө. Тодруулбал тус газрын бүтцийн нэгжүүдийн Гал түймэр унтраах, аврах ангиудын Шуурхай удирдлагын операторуудын ажлын байрны компьютерийг шинэчилсэн юм.

Ингэснээр нийслэлийн хэмжээнд гал түймэр, аврах ажиллагааны дуудлага мэдээллийг хүлээн авч, холбоо зарлан мэдээллийг шуурхай зохион байгуулах, мэдээллээр хангах бэлтгэл бэлэн байдал хангагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top