Гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг ашиглах дадлага сургалт явагдаж байна

IMG_1247.jpg

Бүгд Найрамдах Франц Улсад үйлдвэрлэгдсэн “РИНО” загварын гал түймэр унтраах үндсэн албаны автомашиныг ашиглахад алба хаагчдыг дадлагажуулах зорилгоор сургалт зохион байгуулж байна.

Тодруулбал  РИНО загварын автомашины багаж зэвсэглэмжийн ашиглалт, ажиллах зарчим, нүүрс төрөгчийн гал унтраагуурын ашиглалт, аюулгүй байдал,  гал унтраах арга зүй, гал түймэр унтраах үеийн хайгуулын ажиллагаа зэрэг сэдвүүдээр хичээл сургалт явагдаж байгаа юм.

Сургалтанд Гал түймэр унтраах, аврах ангиудын Салааны захирагч нар хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top