ТӨР ЗАХИРГААНЫ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИД ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ

IMG_1239.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн хүрээнд нийслэлийн төр захиргааны барилга байгууламжид гамшгаас хамгаалах болон  галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах төлөвлөгөөт хяналт 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Хяналт шалгалтанд нийт 199 объект хамрагдаж, галын аюулгүйн дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 737 зөрчил илрүүлж, 125 зөрчил буюу 17 хувийг газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн танилцуулга 6, дүгнэлт 1, заавал биелүүлэх албан шаардлага 33, мэдэгдэл 166-г бичиж, байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллаж байна.

          Төр захиргааны барилга байгууламжид Барилга байгууламжийн галын аюулгүй байдал БНбД 21-01-02-ын 6.22 дахь заалтын дагуу объектын авралтын зориулалт бүхий барилгын хийц бүтээц, зам гарцын төлөвлөлт, болзошгүй гал түймрийн үед хүн, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлэх зам гарц дагуу аваар ослын гэрэлтүүлэг, аврах үйл ажиллагаа явуулах авралтын схем зураг, авралтын чиглэл заасан гэрэлт анхааруулах тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу байрлуулсан эсэх, Галын аюулгүй байдлын үндсэн дүрмийн 2.5 дахь заалт Барилга байгууламжид гал түймэр гарсан үед гарах аврах зам, гарцын төлөвлөлтийн зургийг харагдахуйц газар байрлуулсан байдал зэрэг гамшгаас хамгаалах болон  галын аюулгүй байдлын тухай хууль, стандарт, норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хянаж, шаардлагатай зөвлөгөө мэдээлэллээр хангаж ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top