АЛБА ХААГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

159A0272-2.jpg

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд нийлүүлэгдсэн гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин, техникийг ашиглах сургалт, дадлагад НОБГ-ын бүтцийн нэгжүүдийн 12 алба хаагч хамрагдаж өнөөдөр сертификатаа гардан авлаа. Уг ажиллагаанд ОБЕГ-ын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Л.Өлзийбаяр, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч ноён Жулиан Пупер, НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням нар оролцож алба хаагчдад сертификат гардуулан өгч амжилт хүслээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top