Удирдлагын өргөтгөсөн шуурхай хурлаар цаг үеийн асуудлыг хэлэлцлээ

159A0191.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагын өргөтгөсөн хурал боллоо.Хуралд Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв,  дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн дарга нар оролцож хийж гүйцэтгэсэн ажил үйлчилгээний талаар мэдээлэл хийсэн.

Тухайлбал Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтэс, Гал түймэртэй тэмцэх хэлтэс, Багануур, Баянзүрх, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд авч хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.Мөн бүтцийн нэгжүүдийн автомашин техникийг ашиглах журмыг хэлэлцэж, санал солилцсон юм. Хурлын үеэр удирдлагуудад дарга, хурандаа А.Дашням цаг үеийн асуудлаар  үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top