Өнөөдөр Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна

245204838_1100661280466899_5738723182640965499_n-1-1024x1024-1.jpg

Өнөөдөр буюу 10 дугаар сарын 13-нд  “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр” тохиож байна. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Нийслэлийн Онцгой байдлын газраас ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдыг хамруулан Хэн ч, хэзээ ч, хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээнийг зохион байгууллаа. Буухиа  тэмцээнийг асуулт хариулт, саадтай зам, хамтын хүч, тэсэж амьд үлдэх гэсэн 4 өртөө, үе шатаар “Хэн ч, Хэзээ ч, Хаана ч бэлэн” гамшгаас хамгаалах буухиа тэмцээний гарын авлагын дагуу зохион байгуулж, сурагчдад гамшгийн үед өөрийгөө болон бусдыг аврах, аюулгүй байдлаа хангах талаар мэдлэг олгосон юм.

 Энэ жил хөгжиж буй орнуудыг дэмжих чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалсан Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн зорилт “Е” буюу “Хөгжиж буй орнуудад 2030 он хүртэл Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг хэрэгжүүлэх үндэсний үйл ажиллагаагаа зохион байгуулахад зохистой, тогтвортой дэмжлэг үзүүлэх замаар олон улсын хамтын ажиллагааг бодитойгоор нэмэгдүүлэх” гэсэн зорилтын хүрээнд “ONLY TOGETHER …. CAN WE SAVE THE PLANET!” буюу “Зөвхөн хамтдаа… бид эх дэлхийгээ аварч чадна” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top