Офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль зохион байгуулж байна

159A0157-1.jpg

Нийслэлийн Онцгой байдлын газраас офицер бүрэлдэхүүний илтгэх чадвар, Цэргийн байр зүйн зураг дээр ажиллах, шийдвэр гаргах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор команд штабын сургууль зохион байгуулж байна. Команд штабын сургуульд НОБГ-ын төв штаб, Аврах анги, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төв, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 100 гаруй офицер бүрэлдэхүүн zoom холбоосоор хамрагдаж байна. Сургуулийн удирдагчаас өгсөн ерөнхий болон хэсэгчилсэн цагийн байдалд шийдвэр гаргаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуваарийн дагуу илтгэж, оролцоог ханган ажиллаж байна.

Команд штабын сургуульд хамрагдаж байгаа бүрэлдэхүүнд ҮБХИС-ийн багш, дэд хурандаа Г.Нямдаваа Цэргийн байрзүйн зургийг ажилд бэлтгэх, шийдвэрийг зурагт оруулах, илтгэх дараалал сэдвээр мэдээлэл өгсөн.

Команд штабын сургуулийг зохион байгуулснаар тус газрын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө, сургуулийн жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх мэдлэг ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

scroll to top